• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН 2023 ОНЫ ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-30
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН 2023 ОНЫ ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цогцолбор тэмцээний хүрээнд энэ жилийн 10 дахь тэмцээн болох “Хөлбөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигч, үзэгчтэй хөлбөмбөгийн спортод алба хаагчдыг өргөнөөр хамруулснаар тэдний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд тэмцээнд Цагдаа, Дотоодын цэргийн 45 анги, байгууллагын 675 алба хаагчид нийслэл Улаанбаатар хотод 4 талбайд 8 зоонд хуваагдан авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээнд хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 1, спортын мастер 5, дэд мастер 3, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 3 алба хаагч оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа “Степпа арена” хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Мэдээлэл дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох болон бусад дарга, удирдлагууд оролцсон юм.

Тэмцээний гутгаар байранд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын баг,

Дэд байранд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын баг,

Тэргүүн байранд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын баг тус тус шалгарч, өргөмжлөл, цом, медалиар шагнуулсан.

Шилдэг хаалгач: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Батзаяа

 

Шилдэг хагас хамгаалагч:. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Тэмүүлэн

 

Шилдэг хамгаалагч: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч,
цагдаагийн ахлагч И.Батболд

Шилдэг довтлогч: Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Х.Төрболд нар тус тус шалгарсан юм.

 

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчдадаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.