• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ШИЛДЭГ ОФИЦЕР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ЭСЭЭ БИЧЛЭГ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОЮУН УХААНЫ ЧАДАМЖИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-08-25
ШИЛДЭГ ОФИЦЕР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ЭСЭЭ БИЧЛЭГ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОЮУН УХААНЫ ЧАДАМЖИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан үргэлжилж байна.

Уралдааны Эсээ бичлэг, Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест, Цэргийн дүрэм, Гадаад хэлний мэдлэг, Илтгэх ур чадварын төрөл амжилттай болж өндөрлөв.

Сэтгэл хөдлөлийн оюу ухааны чадамж сорих эрэгтэй төрөлд Тэргүүн байрт: ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн их эмч ахлах дэслэгч С.Лхагвабаяр,

Дэд байрт: ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Анхбаяр,

Гутгаар байрт: ЦЕГ-ын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Төр-Од,

Эмэгтэй төрөлд Тэргүүн байрт: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн сэтгэл зүйч, дэслэгч О.Энхмарал,

Дэд байрт: ЦЕГ-ын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтанцэцэг,

Гутгаар байрт: ЦЕГ-ын МДШШУА-ны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Чимэдноров нар шалгарлаа.

Эсээ бичлэгийн эрэгтэй төрөлд Тэргүүн байрт: Батлан хамгаалах яамны мэргэжилтэн, ахлах дэслэгч Н. Өвгөнхүү,

Дэд байрт: БХЯ-ны мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Амгалан,

Гутгаар байрт: ЦЕГ-ын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Төр-Од,

Эмэгтэй төрөлд Тэргүүн байрт: ШШЕГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч М.Түмэннаст, Дэд байрт:

ЦЕГ-ын МБА-ны мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Болортунгалаг,

Гутгаар байрт: ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Н.Дэлгэрмаа нар шалгарч талархал, үнэ бүхий зүйлээр шагнав.

“Шилдэг офицер” шалгаруулах уралдаан өнөөдөр буудлагын тэмцээнээр үргэлжилнэ.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар