• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-08-04
УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах тусгай дугаарын утсанд шөнө оройн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд чанга дуу чимээ гаргаж байна гэх гомдол ихээр ирж байгаатай холбоотойгоор автомашин, мотоцикл сонирхогч залуус, спортын холбоо, клубүүдийн төлөөллийг урьж уулзалт зохион байгууллаа.

     Уулзалтаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдын эрхэд нөлөөлж байгаа зүй зохисгүй үйлдлийг таслан зогсоох, зөв хэрэглээ, соёлыг төлөвшүүлэх чиглэлээр санал солилцсон.

       Нийслэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор мотоцикл, мопед, унадаг дугуйн хөдөлгөөнийг дэмжих, спорт автомашин, мотоциклийн холбоо, клубүүдийн үйл ажиллагаа түүнд  гишүүнчлэлтэй байх ач холбогдол, энгийн анхан болон сонирхогч залуусын ялгаа гаргаж байгаа нийтлэг алдаа дутагдлыг засуулах, зааж зөвлөх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд эерэг хандлагыг бий болгох чиглэлээр хамтран ажиллана гэдгийг талуудын зүгээс илэрхийллээ.

     Уулзалтад Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо, “Zerogravity” club, “Fortuna club”, Мотоцикл сонирхогчдын групп, ММСАМХ аюулгүй байдал маршал Алтанхайрхан, “Black team”-ийн гишүүн, төлөөлөл оролцлоо.