• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС МОНГОЛЫН ДААТГАЛЫН ХОЛБОО, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-16
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС МОНГОЛЫН ДААТГАЛЫН ХОЛБОО, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус зөвлөгөөнд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал болон харьяа хэлтсийн дарга нар, Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны референт Ц.Дашням болон даатгалын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Зөвлөгөөнөөр зам тээврийн ослын дуудлага мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэхэд даатгалын байгууллагын оролцоо, тулгамдаж буй асуудал болон цаашид осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.