• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД 2022 ОНД 12 ТӨРЛӨӨР СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР “ТЭЭВРИЙН_ЦАГДААГИЙН_АЛБА” ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

2023-03-27
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД 2022 ОНД 12 ТӨРЛӨӨР СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР “ТЭЭВРИЙН_ЦАГДААГИЙН_АЛБА” ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн зохион байгуулж, албаны спортыг хөгжүүлж, албаны бэлтгэлийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах” тухай А/277 дугаартай тушаалын дагуу 2022 онд Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит болгон 12 төрлөөр спортын арга хэмжээ, тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа 54 анги, байгууллагын 2344 алба хаагч авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс "#Тэргүүн_байр”-ыг Тээврийн цагдаагийн алба эзэлсэн байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т шалгарсан Тээврийн цагдаагийн албанд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шилжин явах “#Хаш” цомыг гардуулж өгөх үйл ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооноос зохион байгууллаа.

Уралдаан, тэмцээнд хамт олноо төлөөлөн идэвх зүтгэл гарган оролцсон нийт #алба_хаагч_нартаа_спортын_өндөр_амжилт хүсье.