• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АЛБАНЫ АВАРГА “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-17
АЛБАНЫ АВАРГА “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албаны даргын 2023.01.17-ны өдрийн А/06 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд зохион байгуулагдах биеийн тамир, спортын аварга шалгаруулах хуваарь”-ийн дагуу тус албаны Мөрдөн шалгах газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хяналтын хэлтэс, Зам тээврийн гэрээт цагдаагийн тасгууд хамтран албаны “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2023.02.17-ны өдөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй хосын /2 гишүүнтэй/ гэсэн гурван төрлөөр Шинэ тэрэг плазагийн “TIME” төвд зохион байгуулагдлаа.

ТЭМЦЭЭНИЙ ХОСЫН ТӨРӨЛД:

- “Тэргүүн” байранд Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчид;

- “Дэд” байранд ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн “Дохио” багийн тамирчид;

- “Гуравдугаар” байранд ЗУХ, УСХ, МТХХ, ДШҮХШХ-ийн хамтарсан “Оргил” багийн тамирчид.

ХАРИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

- “Нэгдүгээр” байранд Төмөр замын цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Дагийцэрэн,

- “Хоёрдугаар” байранд Төмөр замын цагдаагийн газрын цагдаагийн Захиргаа удирдлагын тасгийн Хүүхдийн асуудал мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Жаргал,

- “Гуравдугаар” байранд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Мэдээлэл технологийн оператор, цагдаагийн дэслэгч М.Өнөрцэцэг.

ТЭМЦЭЭНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

- “Нэгдүгээр” байранд Эрэгтэй ТЗЦГ-ын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Даваадорж;

- “Хоёрдугаар” байранд ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Цахим зөрчил хөдөлгөөнт эргүүлийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр;

- “Гуравдугаар” байранд тус албаны Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Дүүрэнбилэг нар тус тус шалгарсан болно.