• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ИРГЭДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-07
ИРГЭДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албанаас өнгөрч буй долоо хоногт “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд тээврийн хэрэгсэл бүхий “ТАВАНБОГД” ХХК, “СИЛК РӨҮД ТРЕЙДИНГ” ХХК, “ЭРДЭНЭДРИЙЛИНГ” ХХК, “НҮБ-ын UN MONGOLIA” ОУ-ын байгууллага зэрэг 4 байгууллагын 283 ажилтан, инженер техникийн ажилтнуудад “Замын хөдөлгөөний дүрэм ба аюулгүй жолоодлого” сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулж, тэднийг замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж ажиллаа.