• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

School traffic police: Эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалт боллоо

2020-09-26
School traffic police: Эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалт боллоо

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь сургууль орчимд хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр school traffic police сэдэвт эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалтыг анх удаа зохион байгуулан эцэг эх асран хамгаалагч нарыг "сургагч багш"-аар бэлтгэн Батламж гардууллаа. 

Сургалтын гол зорилго нь сургууль орчимд хүүхдийг гарцаар аюулгүй гаргах арга тактик болон анхаарах асуудлын талаар модуль сургалтыг зохион байгуулах юм. 

School police хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль орчмын бүсэд хүүхэд зам тээврийн болон гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол 60 аас 70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч өдөр ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж зам тээврийн осол хэрэг гарсаар байгаа тул замын цагдаагийн ажилд маш дөхөм болж байгаа эцэг эхийн эргүүл буюу school police сургаж мэргэшүүлэх шаардлагатай болж байгаа тул энэхүү сургалтыг зохион байгуулсан нь үр дүнтэй сургалт болсон.