• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.АМГАЛАН ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020-08-21
ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.АМГАЛАН ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус албаны үйл ажиллагаатай танилцан, газар, хэлтсийн дарга, ахлахуудтай уулзаж үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр удирдах ажилтнуудад хандан удирдлагын арга барилаа өөрчилж, хуулийг дээдлэн, алба хаагчдад аливаа зүйлийг өөрөө биечлэн хийж үзүүлэн, зааж, зөвлөж, үлгэр дууриалал нь болж, зарчимч шударга, хуульч ажиллагаагаар манлайлан, тэднийг идэвхжүүлж, урам зориг өгч, дэмжиж ажиллах, хариуцсан ажилдаа өөриймсөг, сэтгэлээсээ, идэвх санаачилгатай ажиллах, алба хаагч бүрийг иргэдтэй зөв боловсон, соёлтой харьцаж, ажил үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангах.

Тээврийн хэрэгслийн тоо улам нэмэгдэж байна. Иймд зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх, иргэд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийн өөр хамааралтай заалтуудыг ягштал биелүүлэх тал дээр ажил арга хэмжээ зохион байгуулах.

Мөн сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндэд халдах, албан үүрэг гүйцэтгэлтэй нь холбогдуулан гүтгэх, доромжлох зэргээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх явдал ихээр гарч байна.  Тиймээс алба хаагчдынхаа хуулиар хамгаалсан эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарч ажиллах зэрэг тодорхой үүрэг, ажлын чиглэлийг өглөө.