• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХАЙРТАЙ БҮХНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛОО БАРЬЦГААЯ

2020-08-19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХАЙРТАЙ БҮХНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛОО БАРЬЦГААЯ

Увс аймаг Давст сумын Хандгайт 2-р баг “Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ асфальтан замд 2020.08.16-ны 00.30 цагийн орчимд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирсон.

Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт 2020.08.18-ны 03.10 цагийн орчимд Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарлаа. 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, зам орчны байдалд хурдаа тохируулан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна.