• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Сэрэмжлүүлэг: 07 дугаар сард мотоциклын ослын улмаас 15 хүний амь нас хохирсон байна.

2020-07-30
Сэрэмжлүүлэг: 07 дугаар сард мотоциклын ослын улмаас 15 хүний амь нас хохирсон байна.

Улсын хэмжээнд энэ оны 07 дугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас Орон нутгийн замд 15 хүний  амь нас хохирсон байна. Тухайлбал: Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тус бүр 2, Говь-Алтай аймагт 3 бүртгэгдсэн байна.

Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон,  батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр осол, хэрэг гарсан байна.

Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.