• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Б.Зоригтбаатар 34 ширхэг гар ариутгагч, 3500 ширхэг амны хаалтыг албаны удирдлагуудад гардуулан өглөө

2020-05-15
Ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Б.Зоригтбаатар 34 ширхэг гар ариутгагч, 3500 ширхэг амны хаалтыг албаны удирдлагуудад гардуулан өглөө

Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтээр эрчимтэй тархсан энэ үед иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байгаа Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын аюулгүй байдалд санаа зовнин нэгэн цагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйлст мөр зэрэгцэн зүтгэж явсан ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Б.Зоригтбаатар 34 ширхэг гар ариутгагч, 3500 ширхэг амны хаалтыг албаны удирдлагуудад гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэн ерөөлөө.