• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Автомашины бүрэн бүтэн байдал - Ачаа тээвэрлэлт

2020-04-27
Автомашины бүрэн бүтэн байдал - Ачаа тээвэрлэлт

Тээврийн цагдаагийн албаас зохион байгуулж буй ачааны “Автомашины бүрэн бүтэн байдал - Ачаа тээвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй бүх төрлийн ачааны автомашинуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн барилга, газар шорооны ажил эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ачаа тээвэрлэлт хийхдээ зам талбайн гадаргууг бохирдуулахгүй, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж ажиллах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллаж байна.