• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Орон нутагт замын нөхцөл байдал хэвийн

2020-03-25
Орон нутагт замын нөхцөл байдал хэвийн

Орон нутгийн замд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй цаг агаарын нөхцөл байдал хэвийн байна. Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангах зорилгоор замын цагдаагийн тасгийн алба хаагчид зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна. Хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, анхаарал болгоомжтой оролцоорой.