• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ГЭР БҮЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-22
ГЭР БҮЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын гэр бүлийн харилцааг эерэг болгох, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайраар болзоё” арга хэмжээг “Цэргийн нөхөрлөл” олон улсын байгууллагатай хамтран 2019.04.20-ны өдөр зохион байгууллаа.

        Уг арга хэмжээнд албаны харъяа газар, хэлтсийн 15 алба хаагч, гэр бүлийн хамт хамрагдлаа. 
Энэ үеэр хамгийн олон жил болон шинэхэн хосуудыг урамшуулж, дурсгалын зүйлс гардуулсан ба АНУ-аас хүрэлцэн ирсэн Эдвард гэр бүлийн харилцааны сэтгэл зүй чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгч, хосуудын дунд хайрын бэлэгтэй захиа солилцож ярилцах, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

       Сургалтад хамрагдсан хүмүүсээс гэр бүл болоод анх удаа болзож буй хосууд ч байсан бөгөөд тэд маш өндөр сэтгэгдэлтэй байсан ба сургалтын үр дүнг гэр бүлдээ бодитоор хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.