• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ЗОЧИЛЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД СУРАЛЦЛАА

2018-10-01
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ЗОЧИЛЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД СУРАЛЦЛАА

Хүүхэд багачуудыг багаас нь замын хөдөлгөөнд зөв оролцох дадал, хэвшилд сургах зорилгоор тус албанаас практик сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн бяцхан багачууд тус албаны үйл ажиллагаатай танилцаж, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох “А” үсгийг сурч авлаа.

Цаашид тус албанаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшүүлэх зорилгоор Kinder police буюу Хүүхдийн эргүүл ажиллуулахаар төлөвлөж байна.