• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

655 МОТОЦИКЛЫГ УЛСЫН БҮРТГЭЛД ХАМРУУЛЖ, 367 ИРГЭНД "А" АНГИЛЛЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОЛОО

2018-05-10
655 МОТОЦИКЛЫГ  УЛСЫН БҮРТГЭЛД ХАМРУУЛЖ, 367 ИРГЭНД

Замын цагдаагийн албанаас Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Мотоциклын бүртгэл нэгдсэн арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулан ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлгүй буюу улсын дугааргүй ашиглагдаж буй мотоциклыг бүртгэлжүүлэх, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

2018.04.02-ны өдрөөс хойш нийт 655 мотоциклыг улсын бүртгэлд хамруулж, 142 авто сургуультай хамтран 1192 иргэнийг сургалтанд хамруулж одоогийн байдлаар 367 иргэнийг А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй болгосон байна. Иргэд, жолооч нартаа өөрийн эзэмшлийн Мотоциклоо улсын бүртгэлд хамруулж эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодохгүй байхыг анхааруулж байна.