• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АЛБАН ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА

2018-02-15
АЛБАН ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА
Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдууланТийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан үндсэн үүргээ амжилттай биелүүлэн, ажилдаа өндөр үр бүтээл гаргасан, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан зарим алба хаагчдад өнөөдөр /2018.02.15/ төрийн одон медаль, шагнал гардууллаа.
 
 
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын даргын “Хүндэт жуух” бичгээр Замын цагдаагийн албаны ЧД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат, “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр тус хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтандөш, Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн хүндэт медаль”-иар ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ, мөн тус хэлтсийн бичээч, цагдаагийн ахлагч Э.Мөнхчимэг нарыг шагналаа.