• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Замын цагдаагийн алба хаагчдаас энэ долоо хоногт 2 хүний амь насыг аварч, эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгсэл, 4 гэмт хэргийг илрүүлжээ

2018-01-19
Замын цагдаагийн алба хаагчдаас энэ долоо хоногт 2 хүний амь насыг аварч, эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгсэл, 4 гэмт хэргийг илрүүлжээ

Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж, замын хөдөлгөөн зохицуулах, хяналт шалгалт хийх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхийн сацуу цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийн хүрээнд бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна. 

Тухайлбал сүүлийн 7 хоногт:

  1. 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр Toyota Pruis маркийн автомашины жолооч Б нь автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байсныг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож нь хойшлуулшгүй арга хэмжээ авч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадсан байна.
  2. Орхон аймгийн нутаг Говил баг, Вокзалын 1-р байрны 4 давхрын тагтан дээрээс иргэн С нь согтуугаар амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг тус аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Зоригтбаатар, олон нийтийн цагдаа О.Буд нар албан үүргээ гүйцэтгэж эргүүлээр ажиллах үедээ шуурхай ажилласны үндсэн дээр иргэн С-ийн үйлдлийг таслан зогсоож, эрдэнэт хүний амь насыг аварсан байна.
  3. 2018.01.16-ны өдөр СБД-ийн нутаг Хөгжим бүжгийн коллежийн зүүн замд 2 хүн зодолдоод нэг нь автомашинтай зугтсан хэргийг СБД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Алтанхуяг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон шалгахад иргэн Н нь өөрийн төрсөн эцэг Ц-г хутгалж зугтаасныг илрүүлсэн байна.
  4. Нэгдүгээр сарын 15-ны 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Нисэхийн тойргийн постод үүрэг гүйцэтгэж байсан 2 алба хаагч хяналт шалгалт хийж байх хугацаандаа Toyota Pruis маркийн автомашиныг шалгахад жолооч, зорчигч нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, тээвэрлэж явсныг илрүүлсэнээс гадна эрэн сурвалжлагдаж байсан нийт 19 тээврийн хэрэгсэл, эзэнгүй 2 зам тээврийн ослын эзэн холбогдогчийг тус тус олж тогтоон ажиллажээ.

 

Алба хаагчиддаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.