• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АЛБА ХААГЧ НАРТ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ТАЛААР СУРГАЛТ ОРЛОО

2018-01-15
АЛБА ХААГЧ НАРТ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ТАЛААР СУРГАЛТ ОРЛОО

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас замын цагдаагийн алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хойшлуулшгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг болон энэ тухай шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудад хэрхэн заасан талаар мэргэжлийн албаныхан хичээл орсон юм.

Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболд “Замын цагдаагийн албаны алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд ихээхэн дэмжлэг болно” гэдгийг онцолж байв.