• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“Нийтийн тээвэр – Аюулгүй зорчигч” арга хэмжээ

2017-11-28

       “Нийтийн тээвэр – Аюулгүй зорчигч” сэдэвт арга хэмжээний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэлээр Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын 1-р бааз, “Атибус”, “Автотерминал” ХХК-ны том оврын автобусны техникийн бүрэн бүтэн байдалыг шалган ажиллаа.