• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

50 КМ ТУТАМД ЦАГДААГИЙН_АЛБА ХААГЧИД ХЯНАЛТ ТАВЬЖ, УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-07-16
50 КМ ТУТАМД ЦАГДААГИЙН_АЛБА ХААГЧИД ХЯНАЛТ ТАВЬЖ, УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Тус газраас улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Яараад_яахав_дээ" аяны хүрээнд орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор #50 км тутамд хяналтын_цэг цагийн_менежментээр алба хаагчид ажиллаж, жолооч нарт зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч, хурдыг хэмжиж байна.

Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэд түрүүлэхгүй байх, баталгаат замаар зорчих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

Жолооч_таны_алтан_шар_ЗАМ_өлзийтэй_байх_болтугай.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа