• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БАГ ТАМИРЧИД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2020-10-26
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БАГ ТАМИРЧИД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны аварга шалгаруулах Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагуудын 2020 оны хөл бөмбөгийн тэмцээнд 29 багийн 435 тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Нэгдүгээр байр: Тээврийн цагдаагийн  албаны баг тамирчид шалгарч өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цом, мөнгөн шагнал;

Хоёрдугаар байр: Нийслэлийн цагдаагийн  удирдах газрын баг тамирчид шалгарч, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал,

Гуравдугаар байр: Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл хүрэл медаль, мөнгөн шагнагдсан  бол

"Шилдэг хагас хамгаалагч"-аар Төв аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч О.Хонгор,

"Шилдэг хамгаалагч"-аар  Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн ахмад С.Одхүү,

"Шилдэг хаалгач"-аар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батцэнгэл,

"Шилдэг довтлогч"-оор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Ж.Лхагважав нар шалгарлаа.

Тэмцээнд оролцсон бүх баг тамирчиддаа баяр хүргэе.