• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ДУАТЛОН”-НЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТАЙ ОРОЛЦОЖ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

2020-10-26
“ДУАТЛОН”-НЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТАЙ ОРОЛЦОЖ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны 2020 оны аварга шалгаруулах Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн нэрэмжит Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын “Дуатлон”-ны  тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 36 багийн 180 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тээврийн цагдаагийн албаны баг тамирчид

эрэгтэй 18-25 насны ангилалд Төмөр зам дахь Цагдаагийн газрын Дархан хэсгийн гэрээт цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Чингис 3 дугаар байр,  

35-аас дээш насны ангилалд ТЗБХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Энхтайван 2 дугаар байр,

эмэгтэй 30-аас дээш насны ангилалд ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Бямбажаргал 2 дугаар байранд тус тус шалгарч,

багийн дүнгээр тэргүүлж цом алтан медиалиар энгэрээ мялаалаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.