• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧИД ЦАГДААГИЙН ЦОЛ, ЦЕГ-ЫН БОЛОН АЛБАНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

2020-07-09
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧИД ЦАГДААГИЙН ЦОЛ,  ЦЕГ-ЫН БОЛОН АЛБАНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 99 жилийн түүхт ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад  цагдаагийн хугацааны цол, ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Хүндэт жуух” бичиг болон Тээврийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр тус тус шагналаа.

Цагдаагийн хугацааны цолоор 18 алба хаагч, ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 5 алба хаагч, ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар 32 алба хаагч, Тээврийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр 11 нийт 66 алба хаагч шагнагдсан байна.

Шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.