• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД АНХ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧИД ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020-07-08
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД АНХ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧИД  ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн цагдаа мэргэжил олгох сургалтад хамрагдаж цагдаагийн байгууллагад шинээр томилогдож байгаа алба хаагчдаар энэ оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11:40 цагт Цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг тус албаны төв байранд зохион байгууллаа.

Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Тээврийн цагдаагийн албаны далбааг хүндэтгэн залж, албаны харьяа газар, хэлтсийн 31 алба хаагч цагдаагийн тангараг өргөн, албаны далбаанд хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчдад ажлын амжилт хүсэн ерөөе.