• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ, ЗӨРЧЛИЙН ОНОО СЭРГЭЭХ

2021-05-31
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ, ЗӨРЧЛИЙН ОНОО СЭРГЭЭХ

 

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС
ЭРХЭЭ ХАСУУЛСАН БОЛОН ЗӨРЧЛИЙН ОНОО ДУУССАН БОЛ

Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас хурууны хээ уншуулж эсвэл “e-Mongolia” аппликейшныг PC болон гар утсаар эрх хасуулсан, оноо дууссан талаарх лавлагааг хэвлэн авч, эрх сэргээх иргэд /зөрчлийн оноо сэргээх иргэд хамаарахгүй/ “Google” хайлтаар “Эрүүл мэндийн хуудас” маягтыг татан авч хэвлэн, харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвөөр орж үзлэгт хамрагдана. Цагдаагийн байгууллагын цахим хуудас /https://police.gov.mn/as/unemleh/-ны “Жолоочийн үнэмлэх” цэс, “Бүртгэл хяналтын төв” цахим хуудсанд байршуулсан 6 дүүрэгт байрлах 14 төрийн бус байгууллагын сургалтад 4-6 цагийн сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдсан иргэний талаарх төрийн бус байгууллагын материал Бүртгэл хяналтын төвд ирснээс хойш ажлын 3-5 хоногт эрх сэргэнэ. Жолоочийн үнэмлэхээ хэвлэж авахдаа:  

                 а/ Порталь буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд е-Mongolia” апплэкейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Жолооны үнэмлэх нөхөх, солих” нүд рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ системс, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх боломжтой.

              б/ Операторын буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД. “Дүнжингарав” худалдааны төв, СХД. “Драгон” төв, Баянхошуу “Бизнес инкубатор” төв, СБД. 6-н буудал “Оргил” худалдааны төв, БГД. III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД. “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очин жолооны үнэмлэхээ захиалах боломжтой.

        Анхаарах асуудал: Жолоочийн үнэмлэхний мэдээлэл /овог, нэр, регистр, цусны бүлэг гэх мэт/ зөрүүтэй, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах сан /ASAP/-д зарлагдсан, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй. Тухайн системээр захиалснаас хойш үнэмлэхийг ажлын 3-5 хоногт багтаан гаргах /бэлэн болгох/ бөгөөд гарсан үнэмлэхийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний цэгийн ажилтанд хүлээлгэн өгснөөр иргэн ажлын 5-10 хоногт жолоочийн үнэмлэхээ хүлээн авах боломжтой.