• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Хэрэглэгчидтэй хийх уулзалт

2020-05-05
Хэрэглэгчидтэй хийх уулзалт

Тээврийн цагдаагийн албанаас Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран “Хэрэглэгчидтэй хийх уулзалт”-ыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уг уулзалтад Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-ын Автобаазын удирдлагууд болон автомашин хэрэглэгч албан тушаалтнууд оролцож албаны автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, өмчлөгч болон хэрэглэгч байгууллагуудын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.