• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Сахилга ёс зүйн зөвлөгөөн

2020-04-01
Сахилга ёс зүйн зөвлөгөөн

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ оны нэгдүгээр улирлын "Сахилга ёс зүйн зөвлөгөөн"-ийг өнөөдөр буюу /2020.04.01/-ний өдөр цахимаар алба хаагчдын дунд зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын ажлын хариуцлага, харилцаа, сахилга ёс зүйг дээшлүүлэх, хорт зуршилгүй эрүүл чийрэг бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор "Өнгө нэмцгээе 2020" нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаатай холбоотойгоор тус албаны харьяа нэгжийн алба хаагчдаас сахилга ёс зүйн зөрчилд холбогдох байдал буурсан үр дүнтэй байна.