• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээнд амжилттай оролцлоо

2019-11-22
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээнд амжилттай оролцлоо

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлтийн тэмцээн, уралдааны нийлбэр дүнгээр Тээврийн цагдаагийн албаны хамт олон гаргасан амжилтаараа “Гуравдугаар” байранд шалгарлаа.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлтийн тэмцээн, уралдааны хаалтыг “Волейбол”-ын тэмцээнээр өндөрлүүллээ.


Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/12 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын дунд волейболын спортыг сурталчлах, хөгжүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, эвсэг хамт олныг бүрдүүлэх зорилгоор “Бүртгэл хяналтын төв”-ийн нэрэмжит 2019 оны цагдаа, дотоодын цэргийн “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн 2019.11.20-2019.11.21-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн анги байгууллагын 57 багийн 500 гаруй баг, тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
Эрэгтэй багийн тэргүүн байрт Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, дэд байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, гутгаар байрт Завхан аймаг дахь цагдаагийн газар, эмэгтэй багийн тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, дэд байрт Ховд аймаг дахь цагдаагийн газар, гутгаар байрт Тээврийн цагдаагийн алба тус тус шалгарлаа.


Мөн тэмцээн, уралдааны хаалтын ажиллагааг “Волейбол”-ын тэмцээний дараа зохион байгуулж Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2019 оны спортын аварга байгууллага, хамт олныг шалгаруулав.
Өмнөх зохион байгуулагдсан 18 төрлийн уралдаан, 5 арга хэмжээнд үзүүлсэн амжилтаар байр эзлүүлэхэд нэгдсэн дүнгээр Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Эргүүл хамгаалалтын газар нэгдүгээр байрт, Дотоодын цэргийн 05 дугаар анги хоёрдугаар байрт, Тээврийн цагдаагийн алба гуравдугаар байрт, орон нутгаас Дорноговь аймаг дахь цагдаагийн газар нэгдүгээр байрт, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар хоёрдугаар байрт, Төв аймаг дахь цагдаагийн газар гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Нийт тэмцээнд амжилттай оролцсон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын алба хаагч, баг, тамирчдын цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.