• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад цол, шагнал гардууллаа

2019-11-27
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Улс тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан болон хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн Тээврийн цагдаагийн албаны тэргүүний алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.11.25/ боллоо.


Арга хэмжээний хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа тус албаны тэргүүний шилдэг алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал болох “Цагдаагийн алдар” тэмдгээр 5 алба хаагч, тус яамны “Хүндэт жуух” бичгээр 2 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын шагнал “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 7 алба хаагч, “Хүндэт жуух” бичгээр 29 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/961 дугаар тушаалаар 11 алба хаагч хугацааны цагдаагийн цолоор шагнагдсан байна.


Цагдаагийн цол болон шагнал гардан авсан нийт алба хаагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр их амжилтыг хүсье.