• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТҮҮХИЙН НҮҮРС ХЭРЭГЛЭХ, ТЭЭВЭРЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

2019-10-25
ТҮҮХИЙН НҮҮРС ХЭРЭГЛЭХ, ТЭЭВЭРЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Тээврийн цагдаагийн албанаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлж, нийслэлийн 6 дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.
Алба хаагчдын хяналт шалгалтаар /48 цагийн дотор/ 168 айл өрх, 1408 тээврийн хэрэгсэл болон бусад аж ахуй нэгж байгууллагыг шалган түүхий нүүрс хэрэглэж байсан 11 айл өрх, зөөж тээвэрлэсэн 11, сайжруулсан шахмал түлш хотоос гадагш нэвтрүүлсэн 1, ил задгай бүтээлэггүй тээвэрлэсэн 16 нийт 39 зөрчил илрүүлж 59 тонн түүхий нүүрс хурааж мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Уг хяналт шалгалтын ажиллагаа цаашид ч үргэлжлэхэн явагдана.