• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧДЫН ДУГУЙН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019-04-29
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧДЫН ДУГУЙН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

    Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Ахлагч нарын зөвлөлөөс санаачлан жил бүр зохион байгуулдаг “Дугуйн аялал” 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болж өнгөрлөө.

   Уг аялалыг энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн аян-2019” аяны хүрээнд зохион байгуулсан бөгөөд  алба хаагчдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний эрүүл мэндэд анхаарах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны харъяа бүх газар, хэлтсийн нийт 67 алба хаагчдын дунд зохион байгуулав.

    Дугуйн аялал СХД-ийн 32-р хороо Сонгинохайрхан худалдааны төвөөс Монгол наадам цогцолбор хүртэлх 18 км-ийн зайд явагдсан ба дугуйн уралдааныг 5 км зайд зохион байгуулж, эхний 3 байрыг шалгаруулсан юм.

    Уралдааны тэргүүн байрыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.Энхманлай эзэлж, удаах байруудад Төмөр зам дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч ахлагч Г.Гансүмбэр, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Энхтөр нар шалгарлаа.

   Мөн алба хаагчдын хурд хүч, авхаалж самбааг сорих зорилгоор хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж нэг өдрийг хөгжилтэй, спортлог өнгөрүүллээ.