• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТАЛАРХЛЫН МЭДЭЭ: Тэдэнд БАЯРЛАЛАА гэж хэлээрэй

2019-02-06
ТАЛАРХЛЫН МЭДЭЭ: Тэдэнд БАЯРЛАЛАА гэж хэлээрэй

Сар шинийн энэ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны 1000 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Баярын өдрүүдэд -25 хүртэлх хэмийн хүйтэн байгаа ч цагдаагийн алба хаагчид энгийн нөхцөл байдлаас илүү анхаарал хандуулан, замын хөдөлгөөний аюулгүй, тасралтгүй байдлыг ханган ажиллаж байгаад иргэд ам сайтай байна.

 

Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид замын хөдөлгөөн зохицуулж ажиллахаас гадна замын нөхцөл байдлыг онлайнаар байнга дамжуулж, сар шинийн золголт хийж яваа иргэдэд шуурхай мэдээлэл дамжуулан ажиллаж байгаа нь саашайлтай. 

Сар шинийн золгуутаар Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэх замын хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг баярын өдрүүдэд эрхэм жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчоорой. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй замд гарахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.