• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА “ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН”-ОО ШАЛГАРУУЛНА

2019-01-21
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА “ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН”-ОО ШАЛГАРУУЛНА

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг тэмцээн уралдаанд идэвхитэй оролцуулан тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН-2019” цогцолбор тэмцээнийг 5 дахь жилдээ зохион байгуулж эхлүүллээ.

“Чадварлаг хамт олон 2019” тэмцээн тус албаны харьяа газар, хэлтэс, нэгжийн нийт алба хаагчдын дунд энэ оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд явагдах бөгөөд 8 төрөлд алба хаагчдын хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, оюун ухааныг сорих юм.

Тэмцээний нээлт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Bowling”-ийн тэмцээнээр эхэлсэн ба 13 багийн 39 алба хаагчид өрсөлдсөнөөс тус албаны Мөрдөн шалгах газрын хамт олон Тэргүүн байрт шалгаж цомын эзэн болсон бол Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хоёрдугаар байр, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс гуравдугаар байрт шалгарч бусдыгаа манлайлсан байна.

Цогцолбор тэмцээн 02 дугаар сард “Мөнгөн өвөл” тэмцээнээр үргэлжлэх юм.