• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ЭЭЖ ХАД-2018” АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-06-19
“ЭЭЖ ХАД-2018” АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Замын цагдаагийн албаны ахмад ажилтнуудын амралт, чөлөө цагийг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор “ЭЭЖ ХАД-2018” аялалыг Замын цагдаагийн алба, Ахмадын хороотой хамтран 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Аялалын нээлтийн үйл ажиллагааг тус албаны төв талбайд зохион байгуулж, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар, Ахмадын хорооны дарга, бэлтгэл цагдаагийн хурандаа С.Пионер нар үг хэлж, аялалыг эхлүүллээ.  

Тус аялалд Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн 90 ахмад ажилтан оролцсон бөгөөд “Ээж хад” аялалын цуваа Замын цагдаагийн албаны нэрэмжит Суврага, Ээж хаданд хүндэтгэл үзүүлэв.

Уг үйл ажиллагаанд оролцсон үе үеийн ахмад ажилтнууд Эрүүл-Зөв хооллолтын талаар сургалт, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж, нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй өнгөрүүлэв.