• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АЛБА ХААГЧИД ЦОЛ ШАГНАГДЛАА

2018-06-15
АЛБА ХААГЧИД ЦОЛ ШАГНАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/405 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдадаа өнөөдөр цол олголоо.

Замын цагдаагийн албаны 6 алба хаагчийг хугацааны цолоор шагнасны дотор “Цагдаагийн хошууч” цолоор 2 алба хаагч, “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 4 алба хаагч шагнагдаж, цол мөрдсөө гардан авлаа.

Цол шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.