• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА-2018” НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

2018-03-30
“ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА-2018” НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүүхэд өртөж буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж, санал солилцох зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, Замын цагдаагийн алба, Хүүхэд зорчиж байна ТББ хамтран 2018.03.30-ны өдөр “ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА-2018”нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 227 цэцэрлэгийн эрхлэгчид, 134 ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол хариуцсан менежерүүд, дүүргийн сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци, Global Shapers Community Ulaanbaatar HUB, Оюутны чадвар зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл нар оролцлоо.

Энэ үеэр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон улсын туршлага, энэ чиглэлээр төсөл боловсруулах, сургуулийн орчинд хүүхдийг осол, гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон зам тээврийн ослын эсрэг “Ааваа ээжээ намайг зам тээврийн ослоос хамгаалаач” захидалын уралдааны удирдамж зэргийг танилцуулж, мэдээлэл хийлээ.