• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТАНЫ МЭДЛЭГТ: "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЗУРАГТ ТАЙЛБАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА /№2/

2018-03-09
ТАНЫ МЭДЛЭГТ:

“ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ЖУРАМ”-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлно. 

Alcoscan буюу согтуурлыг тогтоох багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг.

Тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч  багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан тохиолдолд Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж Драгер буюу “Согтуурал шалгах багаж” ашиглан тогтооно.

Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,05 млг/дицлитр илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Жолоочийн цусны найрлаганд байгаа спиртын хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг ХӨНГӨН, ДУНД, ХҮНД гэж ангилдаг.

1 литр цусан дахь спиртийн хэмжээ

Согтуурлын зэрэг

             Биед үзүүлэх нөлөө

1-1,9 промиль

Хөнгөн зэрэг

Сэтгэл санааны тогтворгүйжилт, баримжаалах чадвар алдагдана, зарим тохиолдолд нойр гэнэт хүрнэ, рефлекс доройтно

2-4,5 промиль

Дунд зэрэг

Спиртийн хордлого илэрнэ, мэдрэх чадвар огцом буурч, амь насанд аюул учирч болзошгүй

4,5-5 промиль

Хүнд зэрэг

Ихэнх тохиолдолд үхэлд хүргэдэг аюултай

 
Цусан дахь спиртийн хэмжээ 0,3-0,9% байхад 7 дахин,1,0-1,4% байхад 30 дахин,1,5% дээш байхын бол 120 дахин золгүй байдалд орох эрсдэл нь нэмэгддэг гэж үздэг.
 
 
Хэрэв жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.