• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭН ТАНИУЛАХ АЖЛЫН ГАРЫН АВЛАГА

2018-01-05

Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгодог. Үүнээс байнга, бололцооныхоо хэрээр зайлсхийж, өөрийн олон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх шаардлага төрийн албан тушаалтнуудад тавигддаг.

Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-нд нэгдэн орсон. Энэхүү конвенциор ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгон хэрэгжүүлэх амлалт авсан. Энэ зорилтын хүрээнд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж байна. 

Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.