• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ

2017-01-01
ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН

НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Эрүүл мэндийн тодорхойлолт
3.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн сургалтын танхим, Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д явагдана.

Эх сурвалж: http://license.police.gov.mn/