• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ШӨНИЙН ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2017-12-26
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ШӨНИЙН ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Шинэ жилийн баярыг угтаж Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн гаралтыг бууруулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг тогтворжуулах, гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас “Шинэ жил-Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт шалгалт болон хөдөлгөөн зохион байгуулалт хийж үүрэг гүйцэтгэж байна.

Шөнийн эргүүл хяналт шалгалтаар алба хаагчид 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө ХУД-ийн нутаг Энхтайвны гүүрний баруун урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэрэгт шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд уг ослыг T.Landcruiser-200 маркийн автомашины жолооч А гаргасан болохыг тогтоон шалгаж байна.

ГЭР БҮЛ БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ ШИНЭ ОНОО АЙДАСГҮЙ, АЮУЛГҮЙ, ГЭМТ ХЭРЭГ, ОСОЛГҮЙ УГТАЦГААЯ